Ода муу лалар Кишимотогоос илүү алддаг шасс. Бүр үргэлж шийдвэрлэх момент дээрээ шдээ.
Киши бол яахав дээ ар фон зурдаг туслахууд нь нэг муу хөшөө мөшөө алдаж зураад тэрийг нь анзааралгүй хэвлүүлцэн, Обитог Тобиг байсан гэдэг л юм гаргасан тэр нь 100 боломжгүй зүйл ч биш. Сүүл рүүгээ харин Сасүкэд ямар ч шалтгаангүйгээр агуу агуу хүч өгөөд балайрцан л болохоос биш яг дайнаас өмнө бол алдаасаад байх юм байгаагүй.
1. Тэгсэн Ода хамгийн түрүүнд Лүффи vs Крок дээр Крок Лүффигийн бүх усыг соруулж аваад алчхаад байхад бүр арай л хөгийн шалтгаар Лүффиг амилуулдаг.
Тэгээд ч цустай гараад цохихоороо Крок нороод элс болж хувирахгүй гэж ярьдаг ч сайн бодвол худлаа.
1.5 Эйс vs Смокэр. Нүдэнд харагдаж буй утаа бол үнэндээ дутуу шатсан зүйл. Галтай таарвал бүрэн шатаад баяртай.
2. Энэл vs Лүффи. Тэр өндөр хүчдэлээс ялгарч буй халуун эхлээд Лүффиг үнс болгоод дараа нь shockwave нь тэр үнсийг нь тал тал тийш цацна.
3. Oоз vs Мүгивара. Гарыг нь цавчаад цавчаад бай. Тэгвэл мэдрэхээ болиод гар нь хөдлөхөө болино л гэж шаадын...
Амьд амьтан бол булчин, шөрмөс, яс, мэдрэл дөрөв нь гэмтвэл хөдлөхгүй мэдээж. Харин энд сүүдрээр хөдөлдөг зомби ярьж байгаа. Яс ч үгүй, булчин ч үгүй, шөрмөс ч үгүй баавгайн арьс хөдлөөд байсан, бас нэг зомбойн толгой нь тасраад мэдрэл нь биеэсээ бүрмөсөн салчхаад байхад л толгойгоо барьчхаад гүйгээд байсан байж яг Мүгиваратай тулалдаад эхлэхээрээ амьд амьтных шиг science үйлчлээд эхэлдэг хаашаа янзын plot armor гээч вэ?
Бас тэр дээрээ ууцыг нь хугалбал хөдөлж чадахгүй л гэж шаадын, ок Ода чи бүр ууц ч үгүй амьтанг тэнд гаргаснаа мэдэж байгаа юу?
4. Саказүки Эйсийг алдаг хэсгийн тайлбар гэж хөгийн. "Магма галыг шатаадаг". Хэзээ байтлаа магма галыг шатаадаг болцын? Гал гэдэг бол дулааны энергийн нүдэнд харагдах хэлбэр. Тийм юмыг шатаана гэж байхгүй.
"Би өөрийнхөө давуу талыг ашиглаж чамайг нэвт цохьчхоод дараа нь хакидцымаа" гэвэл илүү зөв тайлбар байж болох л байсан байх. Тэгсэн магма галыг шатаадаг гэнэ шүү.
Жокертэй тулахад яаж ч алдсан юм. Мангаг нь уншаагүй болохоор мэдэхгүй байна. Бас нэг иймэрхүү юм байж л байгаа.
Дандаа шийдвэрлэх мөчид худлаа худлаа шаана. Ядаж байхад Oda шашныг шүтэгчид ийм юмыг мэдсэн ч худлаа юм зохиогоод зөвтгөх гэж үзнэ.
Абсолют резин, Магма агаарыг шатаадаг ч гэх шиг.
Үнэндээ Уан Пийст худлаа science ярилгүй цэвэр childish байсан бол би ийм юм ярихгүй л дээ.
↧