Удаан хүлээсний эцэст UBW дуусаж энэхүү review-ээ бичиж боломжтой боллоо. Таалан соёрхоно уу. (Үзээгүй хүмүүст спойлэр болохыг анхаарна уу)
F/Z-гийн үргэжлэлийг хармаар байна уу? F/Z дээр амьд үлдсэн хүмүүсийн арван жилийн дараах амьдрал адал явдлыг хармаар байна уу? F/Z шиг dark зохиол хармаар байна уу? Аль эсвэл FSN 2006 шиг романс хайрын түүх хармаар байна уу? Тийм бол уучлаарай, UBW таны урмыг хугалах нь. Таныг хамгийн түрүүнд угтах зүйл бол өсвөр насны хүүхдүүд, цүндэрэ heroine, мөн бидний хайрт dumb main character (FSN2006 үзсэн бол ойлгоно).
Юуны түрүүнд UBW-ийн талаар хальт тайлбар өгье. UBW нь 'Fate/Stay Night гэгдэх хамгийн алдартай /хамгийн сайн/ Японы том 3-н visual novel'-ийн 2 дахь route юм. Уг route-ийн main heroine нь бага зэргийн цүндэрэ зантай, F/Z үзсэн хүмүүсийн сайн танил Тохсака Рин бөгөөд үйл явдал бусад route-тэйгээ ижил Эмияа Широ гэх хүү Ариун хундаганы дайнд орж Сабэрийг дуудсанаар эхэлнэ. (Жич: Сабэр Широгийн өмнө гарч ирэн тун удалгүй Арчэр Рин хоёр руу дайрдаг. Хэрвээ Широ Сабэрийн дайралтыг зогсоогоогүй бол Арчэр гэмтэж, тулаанд орж чадахгүй болох ба Fate route эхэлнэ. Харин Широ Сабэрийг зогсоосон тохиолдолд Арчэр үл гэмтэн UBW route эхэлж байгаа юм).
Story/Зохиол = 7/10
UBW-ийг үзэхийн өмнө юмуу түрүүнд F/Z үзэн main concept-ийг нь ойлгох хэрэгтэй ба Fate route-ийг дуусгаж Широг ямар character гэдгийг нь ойлгосон байх хэрэгтэй. (Харамсалтай нь Fate route-г adapt хийсэн Deen хэмээх студи Широг тийм ч сайн гаргаж өгч чадаагүй болно) Яагаад гэвэл UBW route Fate-ээс ялгаатай нь heroine дээрээ бус main character дээрээ асар хүндээр төвлөрсөн route бөгөөд урьдчилан гол дүрийг ямархуу хүн бэ гэдгийг ойлгож байж UBW-ийн утга учрыг бүрэн гүйцэд ойлгох бололцоотой болно.
Харж байгаачлан би UBW-ийн зохиолд 7-н оноо өгч байгаа. Учир нь UBW бол FSN гэх complex зохиолын 1/3-хэн хэсэг нь. Мэдээж дан ганцаараа ч гэсэн UBW бол сайн зохиол. Гаргах гэсэн юмаа гаргаад л дууссан. Гэхдээ үзэгч, уншигч олондоо зарим нэг дутуу юм үлдээдэг бөгөөд тэрхүү дутуу дулимаг хэсгүүдийг нь бусад route-үүд нь нөхөж, чигжиж өгөх учиртай ажээ.
Жишээлбэл F/Z үзээд шууд UBW-рүү орж байгаа хүмүүст бол UBW нэг их таалагдахгүй. (vn уншаагүй байхдаа надад ч бас UBW таалагдаагүй) Учир нь F/Z дээр дутуу үлдсэн асуудлуудын ихэнх нь UBW дээр замхарч байгаа. Сакурад юу тохиолдов, ариун хундаганаас яагаад Кирицүгү татгалзав, Мато Зокэн хаана байна, Сабэр өөрт буй асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадав уу гэх мэт олон тооны асуудлууд UBW шийдэгдэлгүй үлдсэн. Дан ганц энэ ч бус F/Z шиг уур амьсгал ч UBW дээр нээх их байхгүй. Тэглээ гээд UBW муу гэсэн үг биш. Учир нь FSN-ийн route болгон бие биенийхээ өгөх мэдээлэл дээр тулгуурлаж, нэг үйл явдлаа давталгүй өөр өөрийн гэсэн өнгө аясаар явдаг болохоор нэг route-ээс та зохиолоо бүхлээр нь ойлгож чадахгүй.
Тэглээ ч UBW бол шоонэн талруугаа чиглэсэн FSN-ийн route. Fate route шиг drama уур амьсгал, F/Z шиг dark уур амьсгал бол байхгүй. Ихэнх F/Z, FSN 2006-г үзэгчид UBW үзэж байхдаа тиймэрдүү route-д нь байхгүй юм нэхээд олж чадахгүй болохоороо голчихдог.
Мөн UBW-т тохиолддог асуудал нь зохиол үндсэн хэсэг рүүгээ орох гэж асар уддаг байдал. 20-н ангийн турш Широ өөрийгөө бодолгүй бусдад санаа зовнин, чадахгүйгээ мэдсээр байж дайрч орж ирсээр л байна. Тэнэглэл ч гэх үү, зоригтой үйлдэл ч гэх үү Широ яагаад ч юм хичээсээр л байна. Харин энэ бүхний учир шалтгаан нь 20-р анги дээр л бүрэн тайлагдаж байх жишээний.
UBW-ийн зохиол, утга санааг 'түр' азнацгаая.
Animation/Зураглал = 10/10
Угийн ихэнх хүмүүс яагаад ийм оноо өгсөнг минь мэдэж байгаа гэж бодож байна. Ufotable үнэхээрийн их төсөв гаргаж хийсэн. FSN-ийн зураглал ойрын 10, 20, 30-н жилдээ л хуучрахгүй байх шүү. Мөн шинэ character design-ууд ч таалагдсан. Ялангуяа Широгийн character design яг тийм route-дээ тохирсон, serious badass гэмээр л болсон.
Sound/Дуу = 9/10
OP/ED нь мөн адил route-дээ яг тохирч өгсөн гэж бодож байна. Ялангуяа хoёрдугаар opening болох Aimer-ийн Brave Shine-г онцлох хэрэгтэй.
Soundtrack-ууд ч таалагдсан. Шинэ soundtrack-ууд гайгүй байсан ч ufotable vn-ийнх нь soundtrack-уудыг яг тийм чухал чухал хэсгүүдээр оруулж өгсөн нь бүүр их таалагдсан.
Characters/Дүрүүд = 7/10
Дээр хэлсэнчлэн UBW бол зохиолын 1/3 хэсэг. Тиймдээ ч нэг хэсэг дүрүүд нь гоё гараад, нөгөө хэсэг нь мартагдан аль эсвэл олигтой гарч өгөхгүй байгаа. Шууд дүр бүр дээр ажиллавал:
Рин = Хэдий Риний route ч гэсэн үнэндээ олигтой дүр хөгжүүлэлт Рин дээр байхгүй. Зарим тохиолдолд Риний банталтанд орж хацар нь улайн, цүндэрэ зан гаргаж байгаа нь өөрийнх нь дүрийг алчихсан. Тийм ч гэсэн Рин heroine гэдэг утгаараа сайн дүр. Широг буруу зам руу орвол, ямар нэг алдаа хийвэл хажуунаас нь дэмжиж тэтгэн, алдааг нь засалцаж өгөх нь түүний үүрэг. Өмнөх route дээр асуудал Сабэр дээр төвлөрөн Широ хажуунаас нь алдаа оноог нь засаж байсан бол UBW дээр Широгийн асуудлуудыг Рин засаж өгч support үүрэг гүйцэтгэх юм.
Сабэр = Хэдий өөрийнх нь route биш ч гэлээ ufotable Сабэр дээр сайн ажиллаж өгсөнг хальт дурьдая. Үндсэндээ Fate route-ээс орж ирсэн хүмүүст UBW-ийн Сабэр таалагдана. Учир нь Fate route-ийн эцэст Сабэр өөрийн асуултынхаа хариуг олж энгийн эмэгтэй шиг инээмсэглэж чадахаар болсон ба тэр нь яагаад ч юм UBW дээр илэрч өгч байгаа. Мөн F/Z дээр өмнө нь Iskander-ийн хэлж байсан үгийг Широ Арчэр хоёрын тулаанаас л Сабэр бүрэн ойлгож, өөрийн гэсэн шинэ хариулттай болдог.
Котоминэ/Иляа/Rider = Үнэнийг хэлэхэд эдгээр дүрүүд UBW дээр олигтой гарахгүй. Харин тэднийг бид HF-ээс олж харна.
Berserker/Иляа = Энэ хоёрын ангиуд дээр ufotable алдаатай, оноотой ажилласан. Нэг ангид бөөндөөд л Бэрсэркэр, Иляагийн дүр хөгжүүлэлтийг гаргах гэсэн нь надад таалагдаагүй. VN дээрээ иймэрдүү юм болдог ч anime adaption болгож байгаа бол F/Z дээрх шиг аль эхний улирал дээрээ flashback-уудыг нь хальт хальт гарган дүр гэдэг талаас нь бидэнтэй дотносгох хэрэгтэй байсан гэж бодож байна. Тэгэлгүй шууд л нэг ангид бөөндөөд forced drama болгочихсон. Үзэгч олны 80-90%-д нь лав хүнд тусахгүй гэдэгт би итгэлтэй байна.
Caster/Күзүки = Яахав дээрийн хэлснээр энэ хоёр дээр ufotable сайн ажиллаж өгсөн. Даанч Caster-ийн өнгөрсөнг гаргаагүй нь надад таалагдаагүй. Мөн тэдний үхэл аягүй impact-гүй, "аан ингээд л үхчихсэн үү" гэмээр болсон.
Shinji = Хэдий зан ааш тааруу байж болох ч тийм дүр гэдэг талаараа бол Шинжи бусдаас онцгой дүр. Эхний хэдэн анги дээр Сакүраг зоддог байсан залуу UBW-ийн төгсгөл гэхэд нилээдгүй өөрчлөгдсөн байгаа. Яахав жаахан "you have no place in here" гэмээр залуу л даа.
Сакүра/Тайга = Route нь биш. Тиймдээ ч зохиолын дундуур мартагдсан.
Гилгамэш = F/Z-гоос хойш үнэхээр их өөрчлөгдсөн байгааг хэн ч болов анзаарна. Ufotable ч шалтгаан энэ тэрийг сайн гаргаж өгсөн.
Лансэр = UBW дээр bro-гийн үүргийг гүйцэтгэсэн дүр.
Арчэр/Широ = F/Z дээрх Кирицүгүгийн замнал эцсээ хүрч өөрийнхөө мөрөөдлийг Широ-д хүлээлгээд Кирицүгү таалал төгсгдөг. Кирицүгүгийн галаас аварсан тэр хүүхэд ямар хүн болж өсөн, ямархуу юм туулан, ямар хариутай учирсанг Арчэр Широ хоёрын хоорондын харилцаа харуулаад өгчихөж байгаа юм. FSN дээрх хамгийн сайн бичигдсэн дүрүүд гэхэд хилсдэхгүй.
F/Z үзсэн бол ойлгоно. Нас барсан Шерлигийн мөрөөдлийг биелүүлэхээр Кирицүгү өөрийн замналаа эхлүүлдэг. FSN дээр харин нас барсан Кирицүгүгийн замналыг гүйцээхээр Эмияа Широ өөрийн замналаа эхлүүлж байгаа юм. Кирицүгү хийсэн бүх зүйлсийнхээ эцэст харуусалд автсан ба тэрхүү харуусалд автсан хүнийг Широ гэх хүү аварч чаддаг. Харин ирээдүйн Широ болох Арчэрийг аврах хүн байсангүй. Тиймээс ч Арчэр хийсэн бүх зүйлээ буцаахаар зориг шулуудан өөрийнхөө залуу насыг хороохоор ирдэг. Мэдээж амийг нь таслах гэж бус өөрийнх нь зорилго, итгэл үнэмшлийг нь урж тастахаар ирсэн.
Зохиолын эхэнд бол Широ "Би хүмүүсийг аврах ёстой" гэсэн туйлын бодолтой байсан бол эцэс гэхэд "Хүмүүсийг аврах бол сайхан зүйл" гэж боддог болсон. Арчэрийн алдаа нь олон хүнийг аврах явцдаа сайхан гэдэг зүйлийг нь мартан "ёстой" гэдэг утгаар нь тэмцсэнд байгаа юм. Тиймдээ ч эцсийн дүнд харууслаас өөр авах зүйлгүй үлдсэн. Харин UBW-ийн Широ Арчэртай хийх тулаандаа өөрийнхөө итгэл үнэмшлийг орхилгүйгээр алдаагаа засан, хүмүүсийг аврах ёстой гэсэн програмаар явдаг машин бус хүмүүсийг авран өөрийнхөө жаргалыг олдог 'хүн', хийсэн зүйлсдээ харуусахгүй зөв шийдвэр гаргаж чаддаг нэгэн болох ёстойгоо ойлгон алдаа гаргасан ч хамгийн гол нь өөр рүүгээ алдаа чихэхгүй байхыг давхар ухаарсан.
Широ дээрх дүр хөгжүүлэлт яаж илэрч байна гэвэл зохиолын эхэнд хүмүүсийг авран өөрийгөө яаж бол яаж золиосолдог нэг тийм өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй залуу гарна. Хажуу талаас нь Рин "Широ бака, чи өөрийгөө бодох ёстой" гэж гүй ээ мөн олон хэлсэн ч Широ нээх сүйдтэй тусгаж авдаггүй. Болзоонд явдаг ангиуд дээр Рин Широд амьдралын сайханг ойлгуулж, энгийн зүйлээс ч таашаал авч болно гэдгийг ухааруулах гэсэн ч Широ яг хэвээрээ л байгаад байсан. Нэг үгээр Широг өөрчилж чадах хүн өөрөөс нь өөр хэн ч байж чадахгүй ба яг тийм үед Арчэр гараад ирж байгаа юм. Арчэр бол Широгийн ирээдүй. Ирээдүй нь ямар болсныг хараад хэн ч болов өөрийн замналаасаа ухрахыг бодно. Харин Широ ирээдүйн өөрийгөө хараад өөрийнхөө гаргаж байсан алдаагаа ойлгодог. Тэгснээс UBW дуусах үед Широ өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй болсон. Гэнэн үйлдэл хийж байгаад үхчихвэл өөрийнх өмнөөс харуусах хүн (Рин) байгаа болохоор шүү дээ. Бүр Арчэр ч Широг хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч уучилж байна аа гэсэн үг.
UBW-ийн Широ Арчэр болохгүй. Яагаад гэвэл Широгийн хажууд Рин байгаа. Широ ч мөн хийсэн үйлдэлдээ юу ч болж байсан харамсахгүй, Арчэрт амласан болохоор.
Enojyment/Тааламж = 10
Яг vn-ийг нь уншсан, бусад Type Moon-ын бүтээлүүдийг мэддэг хүний хувьд үнэхээрийн гоё adaption болсон. Дан ганц анийм үзэж байгаа хүмүүс ойлгохгүй байж болох ч өөр type moon-ийн бүтээлүүдийн referrence-үүд миний нүдэнд хэд хэдээрээ буусан. Ufotable бага зэргийн алдаатай, зарим юман дээрээ дутуу ажилласанг ч үгүйгэхгүй. Гэхдээ өмнө нь гарсан anime adaption-уудыг бодвол UBW гэсэн route-ийг ufotable үнэхээрийн сайн гаргасан. Хоёрдугаар улирлын эхний 6 7-н анги надад жаахан тиймэрдүү санагдсан ч сүүлийн ангиуд дээр 100%-ийн enjoyment авснаа давхар дуулгая.
Overall score/Миний зүгээс өгөх нийт үнэлгээ:
7+9+10+7+10=43
43:5=8,6
Review-ийг минь уншсанд баярлалаа.
↧